ӨВӨРХАНГАЙ: Нарийнтээл суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ 
                                                                    Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Өнөө өглөөний 06:56 цагт Нарийнтээл
сумын 1 дүгээр багийн “Шарга” гэх газар 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс 07:03 цагт мэдээлсэн байна. 
Газар
хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд ямар нэг хохирол
учраагүй хэмээн аймгийн Онцгой байдлын газраас мэдэгдэв. Тухайн газар нь аймгийн төвөөс баруун зүгт 125 км-т,
сумын төвөөс урд зүгт 17 км-т, Ө-45°48’36.0”, У-101°24’36.0-т байрладаг. 
Нарийнтээл
сумын Засаг даргын Тамгын газар болон
нутгийн малчдаас
тодруулахад тухайн газарт нутгийн ойролцоо өвөлжиж буй малчдад болон
сумын төвийн зарим айл өрхүүдэд чичирхийлэл мэдэгдсэн гэв. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    