ОРХОН: Дэлхийн банкны судалгааны баг Орхон аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-04-10 10:37:56
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр/МОНЦАМЭ/. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ойн генетик, нөөцийн төвд Дэлхийн банкны судалгааны багийнхан зочиллоо.

Тус багт ой судлаач, доктор Рейнолд Глаунер, Вэктэр Колбэрт, Д.Дэлгэржаргал, Ойн агентлагийн мэргэжилтэн У.Ганбат, Усны газрын ахлах мэргэжилтэн И.Наранчимэг, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн STREAM төслийн багийн гишүүн Дэн Алтрелл, Ц.Солонго нар багтжээ.

Дэлхийн банк болон БОАЖЯ хамтран "Монгол орны хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бууруулахад чиглэсэн байгальд суурилсан шийдлүүдийг төлөвлөх" чиглэлээр суурь мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх зорилгоор судалгаа хийх юм.  

Судалгааны ажлын хүрээнд өнөөдөр Орхон аймагт ажиллаж байна. 



Связанные новости