Монголбанк 5 сая юань нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-06 13:00:23

Монголбанк өнөөдөр валютын дуудлага худалдаа зохион байгуулж, арилжааны банкуудад 332.00 төгрөгийн хаалтын ханштайгаар 5 сая юанийг нийлүүлэв.

Арилжааны банкууд 2195.00-2218.00 төгрөгийн ханшаар 12.3 сая ам.доллар худалдан авах, 2213.00 төгрөгийн ханшаар 12.0 сая ам.доллар худалдах, 329.00-332.15 төгрөгийн ханшаар 59.0 сая юань худалдан авах санал ирүүлжээ. Монголбанк саналыг судалж үзсэний эцэст 5 сая юань нийлүүлжээ.

Мөн өдөр банкууд 75.2 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг 100 хувь биелүүлжээ.

Ч.Ариунболд

Связанные новости