ОРХОН: Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-04-21 14:00:58
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/.Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага”-ын Монгол дахь суурин төлөөлөгч Стивен Кентийг аймгийн Засаг дарга  С.Батжаргал  хүлээн авч уулзлаа. 

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага”-тай хамтран Европын холбооны санхүүжилтээр “Хүүхэд хамгааллын тогтцолоог бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны кейс менежментийг сайжруулах ментор хөтөлбөр”-ийг 11 аймаг, Улаанбаатар хотын 2 дүүрэгт хэрэгжүүлж байна. Дээрх 11 аймгийн нэг нь Орхон аймаг, Эрдэнэт хот юм. Уулзалтаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнгийн талаар хоёр тал санал солилцлоо. 

Ментор хөтөлбөр нь хүүхдийн эрхийн Хууль зүйн хорооны гишүүд хэрэг хянан шийдэх явцад гэмт хэргийн холбогдогч, гэрч хохирогч болсон болон хорихоос өөр төрлийн ял шийтгэл эдэлж буй насанд хүрээгүй иргэнд үзүүлж буй үйлчилгээний чанарт хяналт тавина.

 

Связанные новости