СҮХБААТАР: Шуурганд малтайгаа уруудсан 30 орчим иргэнийг эрэн хайж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт /МОНЦАМЭ/. 5 дугаар сарын 19-нд Сүхбаатар аймгийн нийт нутгаар хүчтэй салхилж цасан болон шороон шуурга шуурч зарим газарт гамшгийн хэмжээнд хүрлээ.
Шуурганы улмаас малдаа яваад төөрсөн, малтайгаа хамт уруудсан зэрэг 30
орчим иргэнийг одоогоор эрэн хайх ажиллагааг явуулж байна гэж аймгийн Онцгой
комиссоос мэдээллээ.
Мөн эрчим хүчний
шугамд гэмтэл гарч, яаралтай арга хэжмээг авсан ч одоогоор таван сум цахилгаан
эрчим хүчгүй байна. тиймээс гэмтлийг олж, хэвийн гормид шилжүүлэх чиглэлийг
өгөхийн зэрэгцээ шаардлагатай техник хэрэгсэл, хүн хүчний дэмжлэгийг орон
нутгаас үзүүлэхэд бэлэн гэдгийг мэдэгдэв.
Баруун-Урт-Өндөрхаан чиглэлийн авто зам цасан боогдсон. Замыг чөлөөлж нээх, цасанд суусан автомашиныг татаж гаргах ажил үргэлжилж байна.