ОРХОН: Жаргалант сум малчид, тариаланчдад зориулж орон сууц барьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орон нутгийн хөгжлийн сангийн 4.7 тэрбум төгрөгөөр Жаргалант суманд 30 айлын орон сууц барьж байна.
Үүнээс 15 айлын орон
сууцыг борлуулж, үлдсэн 15 айлын орон сууцыг төрийн албан хаагч, хөгжлийн
бэрхшээлтэй иргэн, малчин, тариаланчдад олгоно. Орон сууцны нэг м.кв талбайн үнийг 1.952.000 төгрөг
байхаар тооцжээ.
Барилга ирэх оны зургаадугаар сард
ашиглалтад орно.
Жаргалант сум нь Орхон аймгийн төвөөс 15 км-ийн зайтай
бөгөөд гурван багт 3000 орчим иргэн амьдардаг. Тус суманд газар тариалан,
мал аж ахуй түлхүү хөгжсөн тул шилжин суурьшигчид цөөн ажээ. Иймд Жаргалант
сумын удирдлагууд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр орон сууц барьснаар
суурьшигчдын тоо нэмэгдэх, одоо амьдарч байга иргэдийн амьдралын чанар сайжирна
гэж үзэж байна.