ОРХОН: Дэлхийн аварга Д.Мөнхзулд нэг өрөө байр олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Шатрын спортын дэлхийн аварга Д.Мөнхзулд нэг өрөө, Монгол Улсын начин Ө.Батзулд хоёр өрөө байр олголоо.
Аймгийн ИТХ, ЗДТГ-аас шатрын дэлхийн аварга Б.Мөнгөнзул, Улсын начин Ө.Батзул нарт улс, тив дэлхийд үзүүлсэн амжилтыг нь үнэлж 1-2 өрөө байр олгохоор өнгөрсөн жил шийдвэрлэсэн. Үүний дагуу Орхон аймаг Уртын гол багт барьж буй “Орлогод нийцсэн орон сууц” шинэ хорооллоос байр олгож Засаг дарга С.Батжаргал өнөөдөр түлхүүрийг нь гардууллаа.
Дэлхийн аварга Д.Мөнгөнзул өнгөрсөн онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад болсон "Дэлхийн шатрын 44 дэх олимпиад"-д амжилттай оролцож алтан медаль хүртсэн юм. Тухайн үед Монголын эрэгтэй баг 35, эмэгтэй баг 15 дугаар байрт орж түүхэн амжилт үзүүлсэн юм.

Связанные новости
В Токио проходят 12-е Монголо-Японские консультации между государственным и частным секторами
1 день
С.Чулуун: Во времена Чингис хаана единственные два преимущества в мире были в руках кочевников
2 дня
Премьер-министр Гомбожавын Занданшатар распорядился направить дополнительных врачей-резидентов
3 дня
Ulaanbaatar