ОРХОН: ОХУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд А.Евсиков Орхон аймагт зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-12-15 11:05:12
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Евсиков, ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консул Р.Зайнутдинов нар Орхон аймагт зочиллоо.  


Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, ЗДТГ-ын дарга Ш.Ганболд нар оролцов. 


Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Евсиков хэлэхдээ, “ОХУ болон Орхон аймаг, Эрдэнэт хотын хамтын ажиллагаа, хөгжил дэвшил салшгүй холбоотой. Цаашид соёл боловсрол, нийгмийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой” гэсэн юм.  


Орхон аймаг нь ОХУ-ын Улаан-Үд хоттой ах дүүгийн найрамдалт харилцаатай бөгөөд цаашид Эрхүү мужтай хамтран  ажиллахаар зорьж байгаа талаар аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал хэллээ.


Мөн инженер мэргэжлээр сурч байгаа оюутнуудыг Эрхүү мужид хөнгөлөлттэй нөхцөлөөр сургах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.  


Связанные новости