Нусийр Яссин Монголд дахин ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дэлхийд алдартай "Нэйс Дэйли"-г үүсгэн байгуулагч Нусийр Яссин ирэх тавдугаар сард Монголд дахин ирэхээр болжээ.
Түүний хувьд энэ тавдугаар сарын 4-нд “Mongolia’s biggest creator event”-ээ зохион байгуулах гэнэ. Уг үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй хүмүүст нээлттэй ч суудлын тоо хязгаартай аж. Эвенттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ирэх сард олон нийтэд албан ёсоор танилцуулна.
Дэлхийн алдартай контент бүтээгч “Нэйс Дэйли”-г үүсгэн байгуулагч, цахим орчинд 70 гаруй сая дагагчтай Нусийр Яссин өнгөрсөн оны наймдугаар сард Монгол ирсэн билээ. Тэрбээр ирэхдээ Монгол Улсын тухай цуврал контент бүтээсэн байдаг.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
7 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
8 дня
Ulaanbaatar