“Тэмүүжин” хүүхдийн түүхэн жүжгийг толилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУДЭТ-ын уран бүтээлчид “Түүхэн жүжгийн өдрүүд”-ээ эхлүүлээд буй. Энэ хүрээнд “Тэнгэрийн хүү” жүжгийг толилуулсан бол энэ удаад “Тэмүүжин” хүүхдэд зориулсан түүхэн жүжгийг тоглохоор зэхэж байна.
Зохиолч С.Жаргалсайханы бүтээл “Тэмүүжин” хүүхдийн жүжгийг 2002 онд анх тоглож байжээ. Есүхэй эцгийг нь татарт хорлогдоход албат иргэд нь Тэмүүжин хүүг эх болоод дүү нарынх нь хамтаар харь нутагт хаян одож байгаагаар уг жүжиг өрнөж эхэлнэ. Эцэг нэгтэй ч эх ондоотой Тэмүүжин, Бэгтэр хоёрын хоорондын тэмцэл туйлдаа хүрч эцэст нь Тэмүүжин Бэгтэрийг харван ална. Гэсэн ч Тэмүүжин хүүгийн энэ алдаа хожмын өдөр оноо болох байлаа. Энэ мөчөөс эхлэн Тэмүүжин хүү өөрийн үзэл бодол, ухаршгүй байр сууриа олж авч буйгаар жүжиг үргэлжилнэ.
Жүжгийг энэ сарын 8,9-нд буюу ирэх амралтын өдрөөр УДЭТ-ын тайзнаа тоглох бөгөөд энгийн тасалбар нь 15-25 мянган төгрөгийн үнэтэй байх юм.
Ж.Болор