ОРХОН: АШУҮИС-ийн “Нярайн скринингийн салбар төв”-ийг Орхон аймагт байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-04-11 13:52:15
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/ НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр АШУҮИС-

ийн “Нярайн скринингийн салбар төв”-ийг Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд байгууллаа.


Нярайн скрининг шинжилгээ гэдэг нь хүүхдийг төрсний дараа 24-72 цагийн дотор өсгийнөөс нь бага хэмжээний цусны дээж авч шинжлэх үйл явц юм. Энэ шинжилгээг хийснээр тухайн нярайд бодисын солилцоо, дотоод шүүрэл, удамшлын эмгэг байгаа эсэхийг илрүүлэх боломжтой юм. Ингэснээр  эрт үеийн эндэгдэл, оюуны хомстол, бие бялдрын хөгжлийн хоцрогдол, улмаар цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй  болохоос сэргийлэх боломжтой юм.


Монгол Улсын хэмжээнд байгуулсан зургаа дахь төв нь Орхон аймгийнх болж байна. Энэ талаар АШУҮИС-ийн Гадаад харилцаа, хөгжлийн төсөл хөтөлбөр хариуцсан ерөнхий зохицуулагч, анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар хэлэхдээ, “Энэ төвийг байгуулснаар нярайн эрт илрүүлгийн тогтолцоог бий болгон хөгжүүлж, төрсөн хүүхэд бүрийг хамруулснаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах ач холбогдолтой юм. Мөн цаашлаад бие бялдрын хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий болохоос урьдчилан сэргийлнэ. 2023 оны нэгдүгээр сард манай сургуулийн Төв эмнэлгийн дэргэдэх нярайн скрининг оношилгооны төв 15 мянга гаруй нярайг энэ шинжилгээнд хамруулж, 5 нярайн эмгэгийг илрүүлэн, эмчилж байна” гэлээ.

 

Связанные новости