Япон Улсын хүүхдийн эмч нар Сэлэнгэ аймагт ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭЯпон улсын хүүхдийн зүрхний эмч нар Сэлэнгэ аймагт 10-р сарын 8, 9-ний өдрүүдэд ажиллах гэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий хатагтай Д.Тунгалагийн урилгаар Япон улсын хүүхдийн зүрхний эмч нар Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллах гэж байна. Япон улсын эмч нар ирэх амралтын өдрүүдэд ажиллаж, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийх ажээ. Иймээс зүрхний ямарваа нэгэн эмгэг ажиглагдаж байгаа хүүхдүүдээ үзлэгт хамруулахыг тус аймгийн иргэдэд анхааруулж байна. Мөн энэ үеэр ургийн зүрхний өөрчлөлттэй жирэмсэн эхчүүдийг зөвхөн хяналтын эмч нарын заалтаар үзэх гэнэ. Түүнчлэн энэ хоёр өдрийн үзлэгээр хагалгаа хийх шаардлагатай, онош нь тогтоогдсон хүүхдүүдэд Япон эмч нар энэ оны 11, 12-р сард ирж, үнэ төлбөргүй хагалгаа юм байна.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг