ХӨВСГӨЛ: Сонгуулийн хороонд 1700 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-06-20 11:33:11

Мөрөн, 2024 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулахаар 23 сумын 129 хэсгийн хороонд итгэмжлэгдсэн ажилтан, даамал, мэдээллийн ажилтан, цагдаа бүхий 1700 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.


Орхон, Булган, Хөвсгөл буюу УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрогт 16 нам, 2 эвсэл, 4 бие даагч нийт 86 нэр дэвшигч 8 мандатын төлөө өрсөлдөнө.


Тус тойрогт Хөвсгөл аймгийн 87878 сонгогч, Орхон аймгийн 71896 сонгогч, Булган аймгийн 40593 сонгогч санал өгөх юм.


“Өнөөдрийн байдлаар УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойргийн Сонгуулийн хороонд ямар нэгэн гомдол, санал, хүсэлт ирээгүй, сонгуулийн сурталчилгаа хуулийн хүрээнд үргэлжилж байна” гэдгийг Сонгуулийн хорооны дарга Б.Батбилгүүн ярилаа.

 

 

Связанные новости