ХӨВСГӨЛ: Сонгуулийн ирц 40 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-06-28 16:00:37

Мөрөн, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд 129 хэсгийн хороонд 85643 сонгогч бүртгэгдсэнээс 16:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 40 гаруй хувьтай байна гэж Сонгуулийн хорооны дарга  Б.Батбилгүүн мэдээллээ.


Хөвсгөл аймгийн хэмжээнд УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулахаар 23 сумын 129 хэсгийн хороонд итгэмжлэгдсэн ажилтан, даамал, мэдээллийн ажилтан, цагдаа бүхий 1700 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.


Орхон, Булган, Хөвсгөл буюу УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрогт 16 нам, 2 эвсэл, 4 бие даагч нийт 87 нэр дэвшигч 8 мандатын төлөө өрсөлдөж байна.

 

 

 

Связанные новости