ОРХОН: Аймгийн ИТХ-ын ээлжит бус 3 дугаар хуралдаанаар төсвөө батална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар аймгийн 2025 оны төсөв, аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батлах юм.
2025 оны төсвийн төсөлд иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх мөн иргэдээс хамгийн ихээр гарч буй саналыг үндэслэн эрчим хүчийг сайжруулах, инженерийн шугам сүлжээг шинэчлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг төсвийн төсөлд тусгасан байна.
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Таван жилийн үндсэн чиглэл”, “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”, аймгийн ИТХ-д суудал авсан намуудын мөрийн хөтөлбөр гэхчлэн баримт бичгүүдийн хүрээнд боловсруулж, салбар тус бүрээр дөрвөөс дээш удаагийн хэлэлцүүлэг хийж, Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн үндсэн 4 бүлгийн хүрээнд төлөвлөжээ.