УВС: “Цодгор хүү” тэмцээний ялагчид тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом. 2025 оны 1 дүгээр сарын 9
/МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал
болгон зохион байгуулдаг өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах
"Цодгор хүү-2025” тэмцээн амжилттай болж дууслаа.
Тэмцээний дөрвөн насны ангилалд нийт 100 гаруй хүүхэд оролцож, оюун ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдсөн байна.
Тав хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй хүүхдийн төрөлд Улаангом сумын 2-р
цэцэрлэгийн сурагч Т.Бүрэнтөгс, Г.Анударь нар тэргүүлсэн бол 6-7 насны эрэгтэйд Малчин сумын Б.Бат-Итгэл, эмэгтэйд Цогцолбор 1-р сургуулийн О.Энэрэл нар түрүүлсэн байна. Харин 8-9 насны
эрэгтэй, эмэгтэйд Цогцолбор 1-р сургуулийн Ч.Энхзул, Б.Чинбат нар тэргүүлсэн бол 10-11
насны эрэгтэйд мөн сургуулийн Ч.Энхсүлд, эмэгтэйд Улаангом сумын ЕБ-ын
3-р сургуулийн Б.Мөнхбаяр аваргалсан байна. Багийн дүнгээр М.Дэлгэрдалай
багштай Цогцолбор 1-р сургууль тэргүүлж, Б.Батбуян багштай Малчин сум удаалжээ.
Жилээс жилд өсвөрийн шатарчдын өрсөлдөх чадвар сайжирч, оролцоо ч нэмэгдэж байна хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.
Увс
аймагт 23 дахь жилдээ зохион
байгуулсан уг тэмцээний ерөнхий
ивээн тэтгэгчээр "BABY SHOP" хүүхдийн барааны дэлгүүр 19 дэх жилдээ ажиллаж, тэргүүн байр эзэлсэн 8 хүүхдэд
Улаанбаатар хот руу явах автобусны зардлыг нь олгосон байна. Мөн шавь нараа амжилттай бэлтгэсэн багш
нарыг шагнаж урамшуулжээ.