ОРХОН: "Татварын хууль, тогтоомжийн шинэчлэл" нээлттэй хэлэлцүүлэг эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-01-22 21:02:36

Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. "Татварын хууль тогтоомжийн шинэчлэл" сэдвээр 2025 оны нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 6-ны өдрийг дуустал хугацаанд санал авах хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөжээ. 


Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Орхон аймгийн Татварын газраас нээлттэй хэлэлцүүлгийг татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дунд өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна.


Орхон аймгийн хэмжээнд татвар төлөгч 12314 иргэн, 5503 аж ахуйн нэгж байгууллага байгаагаас уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 5 томоохон үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.


Татварын хууль тогтоомжийн шинэчлэл нээлттэй хэлэлцүүлгийг нэгдүгээр сарын 23, 24, 28-ны өдрүүдэд Татварын газар, Хүүхдийн ордонд зохион байгуулна.

 

Связанные новости