ОРХОН: Футзалын аварга шалгаруулах тэмцээний 13 хүртэлх насны аваргаар “Хангарьдын хөвгүүд” тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2025 оны нэгдүгээр 28 /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Футзалын аварга шалгаруулах тэмцээний 13 хүртэлх насны аваргын цом, алтан медалийн төлөөх тоглолтод Ө.Ганбаяр дасгалжуулагчтай “Хангарьд”-ын хөвгүүдийн эсрэг С.Пүрэвсүх дасгалжуулагчтай “Хоромхон”-ы хөвгүүд учраа таарч “Хангарьд” клубийн тамирчид ялалтыг авсан байна.
Харин В.Мөнхжаргал дасгалжуулагчтай “Дэрэн”-гийн хөвгүүд хүрэл медалийн төлөө “ДМЮ” клубийн хөвгүүдтэй хүч үзсэнээр “Дэрэн” клуб ялалт байгуулсан юм.
Ийнхүү Монголын хөл бөмбөгийн холбооноос нас насны ангилалд зохион байгуулсан 13 хүртэлх насны Футзалын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, 13 хүртэлх насны нийт 38 баг найман хэсэг болон тоглосон бөгөөд хэсэг тус бүрээс шилдэг багууд шалгарч, хасагдах шатны тоглолтуудыг хийсэн.
Энэхүү тэмцээний “Шилдэг хаалгач”-ийг хамгийн цөөн гоол алдсан үзүүлэлтээр “Хангарьд” клубийн хаалгач Д.Тэмүүлэн, “Шилдэг довтлогч”-ийг хамгийн олон гоол /15/-ын эзэн “Дэрэн” клубийн довтлогч М.Тэргэл, “Шилдэг тоглогч”-ийг “Хангарьд” клубын тамирчин Э.Эрхэм нар тус тус хүртлээ.
10 хоногийн турш болсон уг тэмцээнд Орхон аймгийн Хангарьд баг үнэмлэхүй ялалт байгууллаа.