ОРХОН: Төсвийн шууд захирагч нартай гүйцэтгэлийн гэрээ байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 31/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр Засаг даргын дэргэдэх 27 хэлтэс агентлаг, 2 сумын нийт 29 төсвийн шууд захирагч нартай 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.
Төсвийн шууд захирагч нартай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөнд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, аймгийн хурлын байгууллагын үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зүйл, заалтуудыг тусгажээ.
Нийт 4 бүлэг 19 дэд бүлэг бүхий "Эрдэнэт хүний хөгжил" уриатай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр бүрэн хэрэгжсэнээр, иргэн бүр орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын үр шимийг бодитойгоор хүртэж, иргэний оролцоо, дуу хоолой нь орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмэр болдог, төрийн үйлчилгээ шинэ түвшинд хүрч, шуурхай хүртээмжтэй болох юм.
Иймд 2025 оны ажлын төлөвлөгөөнд тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд мэдлэг ур чадвараа дайчлан, баг хамт олноо манлайлан, төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлэн ажиллахыг аймгийн Засаг дарга онцоллоо.