Мандал сум шинэ удирдлагуудаа тодрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр болж, Мандал сумын шинэ удирдлагуудыг тодруулжээ.
Сэлэнгэ аймгийн хамгийн том сум бол Мандал. Хүн амын нягтшил, дэд бүтцийн үзүүлэлтээрээ Монголдоо дээгүүрт тооцогддог. Тус сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан амжилттай болж 2016-2020 онд Мандал сумыг удирдах шинэ удирдлагуудаа сонгосон байна.
Мандал сумын ИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Б.Ганболдыг Мандал сумын ИТХ-ын даргаар сонгогдож, Н.Лхагвадоржийг Мандал сумын Засаг даргад нэрийг нь дэвшүүлж, аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг
Связанные новости

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
11 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день