СҮХБААТАР: Сайн харын голын чулуун зэвсэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-06-16 15:33:23

Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутаг, сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км зайд Сайн харын уул гэж бий. Уулын зүүн захаар өргөргийн дагуу урсах жижиг голыг нутгийн иргэд Сайн харын гол хэмээн нэрлэдэг.

 

Дээрх газарт одоо урсах булгийн хойд, урд талын дэнжээс 2008 онд хүрэн, хар, шаргал, ногоон, цагаан өнгийн цахиур чулуу болон элсэнцэр зөөлөн чулуу, мана, хас, чүнчиг норов зэрэг чулуугаар хийсэн 227 ш бичил чулуун зэвсгийн олдворыг түүвэрлэн цуглуулжээ.

 

Энэхүү чулуун зэвсгүүдийг төрөл хэлбэрээр нь ангилбал элдэц 2, үлдэц 3, хусуур 17, хутга 2, гилбэр зэвсэг 2, сумны зэв 5, шөвөг, хатгуур зэвсэг 2, холтослуур зэвсэг 4, хосолмол зэвсэг 3, ирлэсэн цуулдас 6, чулуун эдлэлийн хугархай 1, чулуун зүүлтний бэлдэц 1, вааран савны хагархай 3, ялтас 12, залтас 122, цуулалт бүхий хагархай 12, бичил цуулалт бүхий хагарал 28 ширхэг тус тус олдсон байна. Эл газраас олдсон чулуун зэвсгүүдийг өөр бусад ижил төрлийн олдвор хэрэглэгдэхүүнтэй харьцуулан судлаад  шинэ чулуун зэвсгийн хөгжингүй үед (6000-5000) хамаарах суурин байжээ

хэмээн үзсэн байна.

 

Сайн харын гол нь Овоотын зүүн урд талд байрлах ширээний зүүн хойд бэлээс эх авч, Аман бууцны голын эх хүртэл 4 км орчим урттай үргэлжилнэГол ширгэж хуурай сайр болсон ба дунд бэлийн тохойрсон хэсэгт жижиг булаг урсдаг. Голын хоёр захаар хайрган чулуун тогтоц бүхий тэгш оройтой бэсрэг уулс элбэгтэй.

 

Связанные новости