СҮХБААТАР: Өнөөдөр зарим газраар дуу цахилгаантай бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-06-18 09:14:19

Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Өнөөдөр нутийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ гэж УЦУОШТ-өөс мэдээллээ.


Иймд малчид, тээвэрчдийг анхаарал болгоомжтой байж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Ялангуяа аянга цахилгаанаас болгоомжилж, борооны үеэр малаа ойрын бэлчээрт байлгаж, малаа дагахгүй байхыг анхаарууллаа.


Зургаадугаар сарын 19-23-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр бороо орохгүй, салхи тогтуун, 21-нээс ихэнх нутгаар халж шөнөдөө 17, өдөртөө 34 градус дулаан байна.    

Связанные новости