СЭЛЭНГЭ: Зөөврийн хайрцгаар санал авах үйл ажиллагааг 95.8 хувьтай зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-22 21:39:25

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулиар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан сонгогчдын саналыг өчигдөр буюу 6-р сарын 21-ний өдөр зохион байгуулсан.

 

Сэлэнгэ аймгийн тухайд нөхөн сонгууль явагдах 7 сум байгаа. Эдгээрийн 6 сумын 8 хэсгийн хороонд зөөврийн хайрцгаар санал өгөх 48 хүсэлт ирсэн байна.

 

Үүний 46 хүний саналыг зөөврөөр авч 95.8 хувьтай санал хураалт амжилттай дуусжээ.

 

Сонгогч зөөврийн бүхээгт саналаа нууцаар тэмдэглэж, дугтуйлан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагт хийнэ. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдөр, сонгогчийн санал авах ажиллагаа эхлэх хүртэл задлахыг хориглодог.

 

Улмаар санал авах ажиллагаа эхлэхэд зөөврийн хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулдаг байгаа.



Связанные новости