Сэлэнгэ аймгийг органик хүнсний загвар бүс болгон хөгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 24
/МОНЦАМЭ/. Монгол Улсын
Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний
хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймаг “Органик хүнс нийлүүлэгч аймаг” болох зорилт
дэвшүүлэн, аймгийн Засаг даргын 2025–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган
хэрэгжүүлж байна.
Дээрх хөтөлбөртэй холбогдуулан “Сэлэнгэ-органик хүнс” хөтөлбөрийн анхан шатны танилцуулга,
хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын зөвлөл болон хөтөлбөр боловсруулах ажлын
хэсэг хамтран өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа.
Тус
хөтөлбөрийн гол зорилго
нь Сэлэнгэ аймгийг органик хүнсний загвар бүс
болгон хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, хөдөө орон
нутгийн иргэдийн орлого, амьжиргааг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
Хөтөлбөрт органик хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, стандартжуулалт, баталгаажуулалтын
тогтолцоог бий болгох, мөн зах
зээлд нийлүүлэх чанартай бүтээгдэхүүний хэмжээг өсгөх зэрэг ажлыг хийхээр
тусгажээ.
Уг хөтөлбөрийг 2026–2031 он хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Ulaanbaatar