ӨМНӨГОВЬ: Хөдөлмөр зуслангаар дамжуулан хүүхдийг ахуйн амьдралд бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-06-24 20:06:39

Даланзадгад, 2025 оны зургаадугаар 24 /МОНЦАМЭ/. "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд монгол ёс заншлаа дээдэлсэн, говь нутгаараа бахархсан, бие даан амьдрах чадвартай, цахим хэрэглээнээс татгалзсан зөв монгол хүүхэд төлөвшүүлэх зорилготой хөдөлмөр зуслангийн зуны ээлж эхэллээ.

 

Хөдөлмөр зусланд амрагч хүүхдүүд ногоо тариалах, зэрлэг түүх, аргал түлш түүх, хоолоо өөрсдөө хийх, мал аж ахуйд туслах, сур элдэх, монгол үндэсний тоглоом наадгайгаар наадах зэрэг хөдөлмөрт суралцаж байна.

 

Мөн хүүхдүүдийг хөдөлмөрт бэлтгэхээс гадна хүүхэд хөгжлийн хөтөлбөр, хүүхэд хамгааллын үйлчилгээг мэргэжлийн багш нар үзүүлэх юм.

 


Зуслангийн ээлж бүр тусгай хөтөлбөрийн дагуу явагдах ба ээлж бүрт "Unitel steam hub Umnugovi" сургалтын төвөөс сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

 


Тус сургалтаар салхин сэнс хөөргөх, пуужин хөөргөх сургалт, прон нисгэх сургалт, U20 pro лего эвлүүлэх дэлгэцгүй код бичих анхан шатны мэдлэгүүдийг олгох юм.







Связанные новости