СЭЛЭНГЭ: Гэнэтийн аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Ойрын
өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, нөөлөг
салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.
Өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлэрхэг. Ихэнх сумдын
нутгаар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр хүрнэ.
Зарим газраар салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө
+11+16 градус, өдөртөө +21+26 градус дулаан байна.
Сүхбаатар хот орчмоор үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи
баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын
температур шөнөдөө +14+16 градус, өдөртөө +22+24 градус дулаан байна.
8 дугаар сарын 6-10-ныг хүртэлх
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 6-нд зүүн хойд хэсгээр 9-нд зарим
газраар, 7, 10-нд ихэнх сумдын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо
орно.
Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө
түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө +11+16 градус, өдөртөө +24+29
градус дулаан байна.
Связанные новости

