“Хоббит”-ын ховор хувийг үнэ хаялцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ЛОНДОН, 2025 оны наймдугаар сарын 8 /AFP/. Английн нэрт зохиолч Ж.Р.Р.Толкины “Хоббит” зохиолын анхны ховор хувь дуудлага худалдаагаар 43 мянган фунт стерлингээр /57 мянган ам.доллар/ зарагджээ.
Английн баруун
өмнөд нутгийн нэгэн байрыг суллах үеэр олдсон энэхүү ном нь Английн зохиолчийн 1937 онд хэвлүүлсэн уран
зөгнөлт зохиолын 1500 эх хувийн
нэг байжээ.
Бристоль
хотын нэгэн байшингийн номын шүүгээнээс уг номыг олсон “Auctioneum” дуудлага худалдааны ордны
мэдээлснээр, тэдгээр хувиас
зөвхөн хэдхэн зуу нь л өдийг хүртэл хадгалагдаж үлдсэн гэж
үздэг ажээ.
Дуудлага
худалдаанд дэлхийн өнцөг булан бүрээс оролцсон хүмүүс уг номын үнийг шинжээчдийн урьдчилан тооцоолж байснаас дөрөв дахин өсгөсөн байна. “Auctioneum”-ын ховор номын мэргэжилтэн
Кэйтлин Райли хэлэхдээ, энэ
бол маш онцгой номын хувьд гайхалтай үр дүн гэлээ.
“Энэхүү бүтээлийг
энгийн л нэг хуучин номын тавиур дээр байгааг нь хэн ч мэдээгүй. Анх харахад эртний “Хоббит” байсан тул би тавиураас
дээрээс сонирхон авч харсан, тухайн үед жинхэнэ анхны хэвлэл гэдгийг нь огт мэдээгүй” хэмээн К.Райли ярьжээ.
Ж.Р.Р.Толкины алдарт “Хоббит” зохиол дэлхий даяар 100 сая гаруй хувь борлогджээ. Түүний туурвисан “Бөгжний эзэн”, “Хоббит” зохиолуудаас сэдэвлэсэн цуврал кинонууд 2000-аад оны хит бүтээлүүд болсон билээ.
Зохиолчийн гараар бичсэн тэмдэглэл бүхий “Хоббит” номын анхны хувь нь 2015 оны зургаадугаар сард “Sotheby's” дуудлага худалдааны ордонд 137 мянган фунт стерлингээр зарагдаж байлаа.
Связанные новости

