СЭЛЭНГЭ: Тосны ургамал тариалагчид зөвлөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
Баянгол суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Майнд тэйч” ХХК-ийн Сэлэнгэ үйлдвэрээс “Тосны ургамал тариаланчдын зөвлөгөөн-2025” уулзалт, зөвлөгөөнийг өчигдөр зохион
байгууллаа.
Сэлэнгэ
аймгийн Хушаат сумын “Шандас өгөөж” ХХК-ийн талбайд болсон тус зөвлөгөөнд тослог ургамал тариалагчид, газар тариалан эрхэлдэг ААН,
байгууллага, иргэдэд оролцжээ.
Энэ жилээс эхлэн тосны ургамал биржээр арилжих болсонтой
холбогдуулан энэхүү зөвлөгөөнийг хийж байгаа юм. Энэ үеэр “Хөдөө аж
ахуйн бирж” ТӨХХК-ийн зүгээс хэрхэн
арилжаанд оролцох, түүний давуу тал зэрэг мэдээлэл өглөө.
Зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулсан
“Майнд Тэйч” ХХК-ийн Сэлэнгэ
үйлдвэрийг Эзэгтэй, Оргих ургамлын тос болон малын
уурагт тэжээл үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг гэдгээр Монголчууд төдийгүй дэлхийн чанадад
таних болсон.
Тус үйлдвэр нь өөрийн гол түүхий эд болох "хар рапс"-ыг
тариаланчдаас худалдан авахдаа Европын
зах зээлийн жишиг үнэд нийцүүлэн олон улсын биржийн ханшаар авдаг байна.
“Майнд тэйч” ХХК-ийн Сэлэнгэ
үйлдвэрийн Эзэгтэй ургамлын тос
Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүнүүдийн нэг юм. Тус хамт олон дотоодын ургамлын тосны 25-30 хувийг үйлдвэрлэдэг. Эзэгтэй ургамлын тос бүх шалгуурыг хангасан гэдгээрээ гадаад зах
зээлд буюу
Япон, Солонгос улсад гарч байгаа. Тус тосны онцлог гэвэл цэвэр эко хөрсөнд тарьж
ургуулсан хар рапс буюу юнгарын тосноос гаргаж авдаг гэдгээрээ онцлогтой.
Тухайлбал
ханасан тосны хүчил хамгийн бага 7 хувь, омега 3, 6 агууламж өндөр, гений
өөрчлөлтгүй, химийн уусгагч ашиглаагүй, шахалтын аргаар гаргаж авсан. Мөн транс
тос агуулаагүй гээд давуу чанар их бий юм. Мөн эзэгтэй тосны уураг 40 хувь, тослог 8 хувьтай байдаг байна.
“Майнд
Тэйч” ХХК-ийн Сэлэнгэ үйлдвэр 2012 онд үйлдвэрийн бүтээн байгуулалтаа эхлүүлж, өдөрт 100 тонн ургамлын тос үйлдвэрлэх хүчин
чадал бүхий европ технологийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, Герман, Швед улсын тоног төхөөрөмжөөр
үйлдвэрээ тоноглосон байдаг.
Өнөөдөр эднийх хоногт 100000 тонн рапсын үр цэвэршүүлж, 65000 тонн уурагт тэжээл, 35000 тонн ургамлын тос, 15000 тонн био дизель түлш үйлдвэрлэж байна. Үйлдвэрийн цэвэршүүлэх үйлдвэрийн хүчин чадал хоногт 100 тонн, савлах үйлдвэрийн хүчин чадал цагт 6500 лонх үйлдвэрлэх чадалтай юм.


