СЭЛЭНГЭ: Эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасгийн орчныг сайжрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-22 09:54:18

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн НЭ-ийн дэмжих үйлчилгээний албаны ажилчид өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасагт засвар шинэчлэлт хийж, орчин нөхцөлийг нь сайжруулсан байна.

 

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдэд эрүүл мэндийн тусламжийн үйлчилгээг тав тухтай орчинд үзүүлэх, эмнэлгийн эмч ажилтнуудын ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор энэхүү засвар үйлчилгээг хийжээ.

 

Засвар шинэчлэлтийн ажилд хуучирч муудсан хэсгийг буулгаж, цэвэрлэн шал хана, тааз шинэчлэх, цонх хаалгануудыг шинээр суулгах, цахилгаан гэрэлтүүлгийг шинэчлэн тохижуулж бүрэн дууссан байна.

 

Тус эмнэлгийн тухайд 1992 онд анх ашиглалтанд орсон бөгөөд ашиглалтын хугацаанд хэсэгчилсэн засваруудыг хийж байснаас иж бүрэн капитал засвар огт хийгээгүй байна.

 

Аймгийн НЭ-ийн яаралтай тусламжийн тасгаар жилд дунджаар 7600 гаруй үйлчлүүлэгч төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг авдаг. Мөн эрчимт эмчилгээний тасагт жилдээ 150-160 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлдэг байна.

 

Связанные новости