СЭЛЭНГЭ: "Цемент шохой" ХК-ийг түшиглэн аж үйлдвэрийн парк байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 26
/МОНЦАМЭ/. БНСУ-ын "Нүүрстөрөгч
саармагжуулах аж үйлдвэрийн цогцолбор төлөвлөлтийн төв"-ийн захирал Хён Дон
Хун тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Сэлэнгэ аймагт зочиллоо.
Хён Дон Хун, Сэлэнгэ аймгийн Засаг
дарга Н.Лхагвадорж нар Төвийн
бүсийн барилгын материалын гол төв болсон Хөтөлийн "Цемент шохой" ХК-тай хамтран ажиллах, тус үйлдвэрийг түшиглэн
аж үйлдвэрийн парк байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Сэлэнгэ
аймагт төдийгүй
Монгол Улсын хэмжээнд дулаан, цахилгааны асуудал нэн анхаарах шаардлагатай ажил
болоод байгаа энэ үед дээрх
төсөл хэрэгжсэнээр Сайхан суманд 30мВт-ийн ДЦС болон 10мВт-ийн Нарны цахилгаан станц
баригдагдана.
Шинэ
технологиор баригдах тус аж үйлдвэрийн төв нь илүүдэл дулаанаа нөөцлөх, хөдөө аж
ахуйн гаралтай түүхий эдээр түлш үйлдвэрлэх, нүүрсний хэрэглээг бууруулах ач холбогдолтойгоос
гадна Сайхан сум болон ойролцоох сумуудыг дулаан эрчим хүчээр хангах найдвартай
эх үүсвэр болж чадах гээд олон давуу талтай юм.
Өнөөдөр өглөө БНСУ-ын төлөөлөгчид Хөтөлийн "Цемент шохой" ХК-д дроноор судалгаа явуулсан байна. Гэтэл
тус үйлдвэрээс гарч байгаа
хүлэмжийн хий, нүүрсхүчлийн хий нь хүний эрүүл мэндэд ихээхэн хор хохирол учруулах
хэмжээний байгаа нь сэтгэл эмзэглүүлж, гол
анхаарлаа хандлуулах болсон байна гэдгийг онцлон ярьж байлаа.
Мөн дээрх төслийн бас нэгэн ач холбогдол нь тухайн үйлдвэрт ажилладаг ажиллагсдын болон
орон нутгийн иргэд эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх юм.
Сэлэнгэ аймгийн удирдлагууд Сайхан сумыг хөгжүүлэхдээ “Цемент шохой” ХК-ийг түшиглэн, нэмүү өртөг шингэсэн барилгын материал үйлдвэрлэлийн том төв болгож, Аж үйлдвэрийн хот болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа.
