ХӨВСГӨЛ: Ерөнхий боловсролын сургуульд 32268 хүүхэд суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-09-01 14:04:09

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт 2025-2026 оны хичээлийн жилд 82 сургалтын байгууллагад 41683, сургуулийн өмнөх боловсролд 9415, Ерөнхий боловсролын сургуульд 32268 хүүхэд суралцана.


Сургуулийн өмнөх боловсролд 2 настай 2525 хүүхэд, Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 6 настай 2778  хүүхэд элсэн орлоо.


“Энэ хичээлийн жилд багшийн хөгжлийг дэмжих цогц үйл ажиллагааг орчин үеийн шинэчлэл, өөрчлөлттэй уялдуулан хэрэгжүүлнэ.


Мөн үндэсний хэл бичиг, түүх, соёл, уламжлалд суурилсан сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж, эх оронч хандлагыг төлөвшүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана” гэдгийг Засаг дарга Л.Төмөрбаатар Дэлгэрмөрөн сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр хэллээ.


Тус аймагт энэ онд боловсролын салбарт 192,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 28 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд 14 сургууль, 6 цэцэрлэг, 6 дотуур байр, 1 Политехникийн коллежийн барилга баригдаж, ариун цэврийн байгууламжийн төсөл 97 байгууллагад төлөвлөгдөж хэрэгжиж байна.

 



 

Связанные новости