Ихэнх нутгаар хүйтэн, зүүн аймгуудын зүүн өмнөд хэсгээр цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-10-17 08:32:52

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 20:00 цаг хүртэл солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно.


Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.


Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -11--16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0--5 градус, бусад нутгаар -6--11 градус хүйтэн байна.


Мөн төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын зүүн өмнөд нутгаар өнөөдөр цас орж, ихэнх нутгаар хүйтэн байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.

Связанные новости