Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын талаар ялимгүй цас орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Нутгийн зүүн хагаст өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын талаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Ихэнх нутгаар баруун хойноос
секундэд 2-7 метр, говь, талын нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан, Заг,
Байдраг голын эхээр -12--17 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр,
Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -7-12 градус
хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2+3 градус дулаан, бусад
нутгаар -3-8 градус хүйтэн байна.