ДОРНОД: Өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 73 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-10-28 19:29:13

Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 73 хувьтай байна. Тодруулбал, аймгийн аюулгүйн нөөцөд 341 тн өвс, 80 тн тэжээл, сумын аюулгүйн нөөцөд 2074 тн өвс, 571 тн тэжээл бэлтгэжээ.

Харин малчдын түвшинд 89 мянган тн өвс,  243 тн тэжээл бэлтгэсэн гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Ташрамд сонирхуулахад, Дорнод аймаг газрын нэгдмэл сангийн ангиллаар 12.3 сая га газар нутагтай. Үүнээс 10.9 га нь бэлчээрийн, 0.8 сая га нь хадлангийн газар юм.  

 

Энэ онд аймгийн хэмжээнд 3 сая толгой мал өвөлжинө. Арваннэгдүгээр сараас эхлэн ОЖД-аас ахиу цас орж хүйтрэх төлөвтэй байгаа аймаг орон нутгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангахыг чухалчилж байна.

Связанные новости