ДОРНОД: Ургац хураалт 82 хувийн гүйцэтгэлтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ онд 11 сумын нутагт газар тариалангийн 31 аж ахуйн нэгж, 12 иргэн, бүлэг, нөхөрлөл нийт 34,401 га талбайд тариалалт хийжээ. Өнөөдрийн байдлаар ургац хураалт 82 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тодруулбал, ургацын урьдчилсан блансаар нийт 29 мянган га талбайгаас 32.4
мянган тонн ургац хураан авах төлөвлөгөөтэй байсан юм. Харин энэ сарын 23-ны байдлаар улаан буудай 10 мянган тонн, эмийн ургамал 3700
тонн, тосны ургамал 2310 тонныг хураагаад байна.
Түүнчлэн төмс 1.3 сая тонн, хүнсний ногоо 1,4 сая тонныг хураан авчээ.
Мөн Хэнтий, Сүхбаатар аймаг болон дотоодын үр тарианы найман аж
ахуйн нэгжийн 6 сая тонн улаан буудайг “Дорнод гурил” үйлдвэрийн худалдан
авалтанд тушаасан байна.
Ulaanbaatar