УВС: Баруун бүсийн таеквондогийн аварга шалгаруулах тэмцээнээс 17 медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС 
                                                                    Улаангом, 2025 оны аравдугаар сарын 31
/МОНЦАМЭ/. Баруун бүсийн олимпын таеквондогийн аварга
шалгаруулах тэмцээн энэ долоо хоногийн эхээр Говь-Алтай аймагт болсон байна.
Тэмцээнд баруун таван
аймгийн 180 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Энэхүү
тэмцээнд Увс аймгийн “Ойрад хүч” тулааны нэгдсэн холбооны баг тамирчид 21 хүний
бүрэлдэхүүнтэй оролцож, гурван алт, хоёр мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн байна. 
“Говь-Алтай аймагт болсон олимпын
таеквондогийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож, 17
медаль хүртлээ. Өсвөр, бага нас болон залуучуудын ангилалд тэмцээнийг зохион байгуулсан.
Энэ ташрамд биднийг дэмжиж, хамтран ажилласан эцэг эхчүүддээ маш их баярлалаа. Манай
клубт 60 гаруй хүүхэд, залуус өдрийн хоёр ээлжээр бокс болон таеквондогийн
бэлтгэл хийж байгаа. Цаашдаа бид улсын аварга болон олон улсын тэмцээнд
тамирчдаа амжилттай бэлтгэх зорилго тавин ажиллаж байна” хэмээн “Ойрад хүч”
тулааны нэгдсэн холбооны дасгалжуулагч С.Зунгарав ярилаа.
 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    