АНУ-ын их, дээд сургуульд 200 оюутан сургах талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-03 11:45:23

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улс, АНУ-ын боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, Солт Лэйк тойргийн их, дээд сургуулиудад жил бүр 200 оюутан суралцуулах хүсэлтэй байгаагаа НИТХ-ын дарга А.Баяр АНУ-ын Юта мужийн Бригам Янгийн их сургуулийн удирдлагатай уулзах үеэрээ илэрхийлжээ.


НИТХ-ын мэдээлснээр, төрийн албан хаагчийг чадавхжуулах богино, дунд хугацааны сургалтыг АНУ-д төдийгүй Монголд эрдэмтэн, профессоруудыг урьж зохион байгуулах боломжтой. Үүнээс гадна цахим, танхим хосолсон сургалтыг ажил хэрэг болгох талаар ярилцсан байна. Цаашид Ази төвтэй сургуулиа Монголд байгуулах боломжийг судалж үзэхийг хүслээ.


Мөн Хавай мужид сурч буй Монгол оюутнуудыг хүлээн авч уулзан, тэдний ажиллаж, амьдарч буй нөхцөл, тэтгэлэг, боломжийг тухай ярилцан, их сургуулиа төгсөөд эх орондоо ирж ажиллаж амьдрахыг уриалжээ.

Связанные новости