ДОРНОД: Ирэх оны төсвийн төсөлд иргэдээс санал авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ш.Ёл, Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан ажлын баг 2026 оны төсвийн төсөл болон ирэх таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлд иргэдийн саналыг тусгах зорилгоор сумдад ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Халх гол, Чулуунхороот, Сэргэлэн, Баянтүмэн, Гурванзагал, Чойбалсан сум болон аймгийн төвийн зарим багийн иргэдтэй уулзаад байгаа юм.
Гурванзагал сумын иргэдтэй уулзах үеэр спортын заалны дээврийн засвар, сургуулийн гадна фасадны шинэчлэл, ариун цэврийн байгууламжийн тохижилт зэрэг санал хүсэлтийг илэрхийлжээ. Тус суманд сургуулийн багш, ажилтны бүтэц, орон тоо хангалттай, сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Чойбалсан суманд 5-6 см зузаан цастай, хадлан тэжээлээ хангалттай базаасан, энэ өвөл 443 малчин өрхийн 234 мянган толгой өвөлжинө. Чулуунхороот сумын ЕБС-д энэ хичээлийн жилд 770 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдэж засвар тохижилт хийсэн юм.
Харин Сэргэлэн суманд ТАХ-ийн орон сууцыг ирэх сард
ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд сумын төвийн байгууллагууд, айл
өрхийг төвлөрсөн дулааны шугамд холбох ажил үргэлжилж байна. Халхгол суманд
ирэх онд Ялалт багийн гадна биеийн тамирын спортын талбай байгуулах, ЕБС,
дотуур байранд шаардлагатай тоног төхөөрөмжийг авах, мал сүргийг хамгаалах,
гарал үүслийг тодорхойлох, бүртгэлжүүлэх зэрэг ажлыг хийхээр
төлөвлөжээ.
Ulaanbaatar