ДОРНОД: Эсгий эдлэл урлаачид түүхий эдээ нийслэлээс авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-11-27 17:37:22

Чойбалсан, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Эсгий эдлэл урлаачид үйлдвэрийн өнгө будагт оруулсан, нарийн ширхэгтэй хонины ноосыг Улаанбаатараас худалдан авчирч бүтээгдэхүүнээ хийдэг.


Олон улсын эсгийн урлаачдын холбооны тэргүүн, мастер гар урлаач О.Долгормаа Дорнод аймагт таван өдрийн сургалт зохион байгуулж байна. Сургалтад анхан шатны 11, ахисан шатны таван иргэн хамрагдаж байгаа юм. Сургалтаар эсгий урлалыг хөгжүүлснээр цаашид уран бүтээл хийх боломжтой гэдгийг харуулахыг зорьсноо зохион байгуулагч Ч.Дөлгөөн, Т.Цолмонсүрэн нар ярьж байлаа.   


Сүүлийн жилүүдэд Дорнод аймгийн иргэд эсгий урлал сонирхож, энэ төрлийн бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх болсон. Тухайлбал, хүүхдийн гутлыг 60-120 мянга, том хүний гутлыг 160-210 мянган төгрөгөөр худалддаг. Хэмжээ, загвараасаа шалтгаалаад үнэ хэлбэлздэг. Харин малгай, бээлий, тоглоом, сувинер, эсгий зураг зэргийг хийхдээ зарцуулсан цаг, хэмжээ, агуулгаас нь шалтгаалаад таван мянгаас 800 мянган төгрөгөөр үнэлж байна.




Связанные новости