Дулааны худгаас хоёр хүний цогцос олджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Онцгой байдлын газарт "Дулааны худагт 2 хүний цогцос байна" гэсэн мэдээлэл өчигдөр 11.40 минутын орчим иржээ.
Мэдээллийн мөрөөр очиход аймгийн төвийн Үйлчилгээний төвийн урд талын дулааны шугамын худагт 2 эрэгтэй хүний цогцсыг байсныг гарган авчээ. Тус газрын Эрэн хайх аврах ангийн 6 албан хаагч шуурхай ажилласнаар өчигдрийн 12.30 минутад аймгийн Цагдаагийн газрын шуурхай албанд хүлээлгэж өгчээ.
Цагдаагийн газрынхан нэрийг нь тодруулах, үхэлд хүрсэн учир шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Б.Туяа