Цагдаагийн хувцастай этгээдүүд 5 сая долларын алтыг хулгайлан зугтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-12-15 09:10:14

ТОКИО. /Kyodo/.  600 сая иен буюу 5 сая гаруй доллароор үнэлэгдэх алтыг цагдаагийн хувцас өмссөн этгээдүүд дээрэмдсэн тухай Японы цагдаа нар лхагва гарагт мэдэгдлээ.

Дээрмийн хэрэг Японы баруун өмнөд нутгийн Фүкүока хотын төвд Хакатагийн төмөр замын буудлын ойролцоо гарчээ.

Мөрдөн байцаагчдын ярьснаар, алт хийсэн дипломат савхин цүнх авч явж байсан хүмүүсийг цагдаагийн дүрэмт хувцастай этгээдүүд зогсоосон байна. Алт авч явж байсан залуус цүнхнээс нүд салгах хооронд сэжигтнүүд цүнхүүдийг авч автомашинаар зугтжээ.

Тэд нийтдээ 100 гаруй кг алт хулгайлсан гэнэ.

Харин алтаа алдсан хүмүүсийн ярьснаар, тэд хэрэг гарахын өмнөх өдөр илүү үнэд хүргэж борлуулахын тулд уг алтыг худалдан авчээ.

Алтыг өөр газарт аваачих гэж байгааг урьдаас мэдэж байсан хүмүүс энэ хэргийг зохион байгуулалттайгаар үйлдсэн байж магадгүй гэж цагдаа нар сэжиглэж байна.

Г.Доржханд

 

 

Связанные новости