Ном уншлагын аянаар "Зохиолч уншигчдын уулзалт" боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 17:00:54

Булган аймгийн Төв номын сангаас “Ном уншлагын 30 хоног” нэртэй аян зарлаад байна. Энэхүү аяны хүрээнд номын сангийн нийтийн уншлагын танхимд "Зохиолч уншигчдын уулзалт" боллоо.

 МЗЭ-ийн болон Утга зохиолын  шагналт, МЗЭ-ийн гишүүн, Булган аймгийн Орхон сумын уугуул "Уран Өд" дугуйлангийн багш зохиолч яруу найрагч, Гавьяат багш Д.Мандахсангийн ирж оролцосн уг уулзалтад ЕБС–ийн сурагчид болон сайн дурын иргэд уг уулзалтанд оролцлоо. Түүний  1957 онд анх үүсгэн байгуулсан яруу найргийн “Уран-Өд” дугуйлан  өдгөө 58 дахь намартайгаа золгож байгаа юм байна.
“Уран-Өд” дугуйлангийн 60 жилийн ойг угтаж ирэх 2016 онд “Эргэн дурсахуй “ уулзалтыг хийхээр боллоо.

П.Батням

 

Связанные новости