Дэлхийн хамгийн хөгшин эр хулсны баавгай үхжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-12-30 11:21:50

БЭЭЖИН. /Xinhua/. Дэлхийн хамгийн хөгшин эр хулсны баавгай Пан Пан хорт хавдартай гэж оношлогдсоноосоо зургаан сарын дараа 31 настайдаа Хятадад энэ долоо хоногийн лхагва гарагийн өглөө үхсэн тухай албаны хүмүүс мэдэгдлээ.

Түүний 130 гаруй үр зулзага нь дэлхийн хэмжээнд торонд байгаа хулсны баавгайнуудын дөрөвний нэг хувийг эзэлж байна.

Хятадын Сычуань мужийн зэрлэг байгальд төрсөн Пан Паныг хэдхэн сартай байхад нь торонд хашиж байжээ.

Дэлхийн хамгийн хөгшин эм хулсны баавгай одоо 36 настай аж. Түүнийг Баси гэдэг бөгөөд мөн л Хятадад амьдардаг. Түүнээс өмнө дэлхийн хамгийн хөгшин хулсны баавгай гэгддэг байсан Зиа Зиа энэ оны 10 дугаар сард Хонконгт 38 настайдаа үхсэн юм.

Зэрлэг хулсны баавгай нь 20 хүртэлх жил насалдаг гэнэ.

Хятадын Ойн аж ахуйн газраас гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээнд дурдсанаар, дэлхийн хэмжээнд нас бие гүйцсэн 1864 хулсны баавгай байдгийн 422 нь торонд байдаг аж. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ баавгайн гол хоол болох хулсны гуравны нэг хувь нь ирэх 80 жилийн хугацаанд устаж үгүй болох эрсдэлтэй байна.

Г.Доржханд

Связанные новости