Канадаас хөөрөх гэж байсан онгоцны нисгэгч согтуу байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНКАЛГАРИ. /ВВС/. Канадаас хөөрөх гэж байсан онгоцны нисгэгч согтуу байсан тул түүнийг баривчилжээ.
37 настай нисгэгчийг баривчилснаас хоёр цагийн дараа түүний цусан дахь согтууруулах ундааны хэмжээг шалгахад зөвшөөрөгдөх хэмжээнээс гурав дахин өндөр байсан байна.
Хямд үнээр нислэг үйлддэг Канадын “Sunwing” компанийн нисэх онгоцны нисгэгчийг нь сольсноор уг онгоц Калгари хотоос Мексикийн Канкун хотын чиглэлд хөөрчээ. Онгоцонд 100 гаруй зорчигч байсан аж.
Энэ хэрэг орон нутгийн цагаар бямба гарагийн өглөөний 07:00 цагт гарсан байна.
“Нисгэгч эхлээд хачин ааш авир гаргаж байсан. Удалгүй бид түүнийг ухаан алдатлаа уусан болохыг олж мэдсэн” гэж агаарын тээврийн компанийн ажилтан ярьжээ.
Калгари хотын Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “согтуу нисгэгч бол 37 настай Мирослав Гронич гэгч бөгөөд Словакийн иргэн. Тэрбээр дахин онгоц жолоодох эрхгүй болсон” гэлээ.
Г.Доржханд