71 жил хадгалсан опал чулууг дэлгэн үзүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНЛОНДОН./BBC/. Дэлхий дээрх хамгийн цэвэр, боловсруулаагүй опал чулууг /гэрэлт чимэд чулуу/ Австралийн Аделаид хот дахь Өмнөд Австралийн музейд дэлгэн үзүүлж байна.
“Австралийн дөл” гэдэг нэртэй уг чулууг 1946 онд олсон боловч олон нийтэд үзүүлэлгүй тусгай сейфэнд хадгалж байсаар өдийг хүрчээ. 998 гр-ын жинтэй энэ чулууг 680 мянган доллароор үнэлсэн гэнэ.
Опалын өнгөлж зүлгэсэн гадаргуу нь шар, ногоон, улаан зэрэг олон өнгөөр гэрэлтдэг байна. Өмнөд Австралийн музейн захирал Брайан Олдмэн ярихдаа “цаг уурын тодорхой нөхцөл бүрдсэн үед л маш ховор төрлийн ийм чулуу бий болдог” гэв. Түүний тайлбарласнаар, олон сая жилийн өмнө Австрали тивд байсан тэнгис далай ууршсанаар опал чулуу бий болох нөхцөл бүрдсэн байна.
Уг чулууг уурхайчин Уолтер Бертрам гэдэг хүн Кубер-Педи хотын орчмоос олсон аж. Түүний гэр бүлийнхэн опал чулуу зарж амьдралаа залгуулдаг байсан хэдий ч “Австралийн дөл”-ийг ирээдүй хойч үеийнхэнд үзүүлэхийн тулд хадгалж үлдээхээр шийдвэрлэсэн байна. Бертрамын хүү Алан ярихдаа “талийгаач эцгийнхээ гэрээсийг биелүүлэн уг чулууг ер бусын сонин үзмэр болгон хадгалсан” гэлээ.
Г.Доржханд