Тойрог зам дахь хогийг цэвэрлэх ажиллагаа бүтэлгүйтжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНТОКИО./TASS/. Японы "Конотори-6" гэдэг нисгэгчгүй ачааны сансрын хөлгийг ашиглан дэлхий орчмын тойрог замыг хогноос цэвэрлэх гэсэн эхний оролдлого амжилтгүй болсон тухай тус улсын NHK телевизийн суваг мэдээллээ.
Сансрын хогийг цэвэрлэх туршилтыг 28-ны өдөр явуулсан байна. "Конотори-6" хөлөг Олон улсын сансрын станцаас салсны дараа уг хөлгөөс 700 м урт цахилгаан дамжуулах утсыг гаргах оролдлого бүтэлгүй болжээ. Энэ кабель нь дэлхийн соронзон оронтой харилцан үйлчилснээр сансрын хөлөг агаар мандлаас гарах, буцаж орох, тоормозлох боломжтой болдог.
Сансрын хогийг цэвэрлэх дараагийн ажиллагааг 2 дугаар сарын 4-нд явуулна. Хэрвээ энэ удаад туршилт амжилттай болбол 800-1400 км-ийн өндөрт асар ихээр хуримтлагдаад байгаа хогийг цэвэрлэхийн тулд дээрх төрлийн төхөөрөмжийг ашиглахаар Японы сансрын судалгааны агентлаг /JAXA/ төлөвлөж байгаа аж.
НҮБ-ын шинжээчдийн тооцоолсноор, дэлхий орчмын тойрог замд нийт 5000 тонн жинтэй 300 мянга орчим ширхэг хиймэл объектууд тойрон эргэлдэж байна. Японы судлаачдын үзэж байгаагаар, тэдгээрийн 18 мянга орчим нь 10 см хүртэлх хэмжээтэй жижиг зүйлс байгаа аж.
Б.Адъяахүү