Сонгодог жүжгийн өдрүүд “Ромео Жульетта”-гаар эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-02-22 10:40:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/.УДЭТ-ын уран бүтээлчид ирэх сард үзэгчдэд "Сонгодог жүжгийн өдрүүд"-ээр бэлэг барихаар болов.

Английн алдарт зохиолч У.Шекспирийн хайрын сонгодог дуулал "Ромео, Жульетта" жүжгийг ирэх сарын 6, 7, 8-нд үзэгчдэд зориулах бөгөөд жүжгийг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулжээ. 

Түүнчлэн Грекийн алдарт зохиолч Софоклын сонгодгуудын нэг "Эдип хаан", Норвегийн их бичгийн хүн Г.Ибсений "Хүүхэлдэйн байшин", "Нора", алдарт Мигель Сервантесын “Кихот ноён” , У.Шекспирийн “Гамлет”, Францын алдарт зохиолч В.Хюгогийн “Парисын дарь эхийн сүм” жүжгийг тус тус үзэгчдэд хүргэнэ. 

Энэхүү жүжгийн өдрүүдэд зориулсан энгийн болон багц тасалбар худалдаанд гарч эхэллээ. Тасалбарын үнэ 10-30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд сонгодог багц тасалбар 5 жүжиг 60 мянга, 3 жүжиг 45 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

Сонгодог жүжгийн өдрүүд ирэх сарын 06-30-ныг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор

Связанные новости