Дэлхий дээрх хамгийн том өрөмдлөгийн хөвөгч тавцанг турших гэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНАСТАНА./КАZINFORM/. Хятад улс дэлхий дээр хамгийн томд тооцогдох “Цэнхэр халим I” гэдэг өрөмдлөгийн хөвөгч тавцанг барьж ашиглалтад оруулсан тухай South China Morning Post сонинд мэдээлжээ.
Хөвөгч тавцан 200 мянган тонн жинтэй бөгөөд түүний талбай нь бараг хөлбөмбөгийн талбайтай дүйцэхүйц аж. Тавцан дээрх өрмийн төхөөрөмж нь далайн ёроолын 3658 м-ийн гүнд хүрэхээс гадна газрын хөрсөнд 15 240 м-ийн гүнд өрөмдлөг хийх хүчин чадалтай юм.
“Цэнхэр халим”-ыг Өмнөд Хятадын тэнгист өрөмдлөг хийх зорилгоор барьсан байна. Учир нь, энэ бүс нутаг дахь газрын тосны ордууд 3 мянган м-ийн гүнд байх магадлалтай аж.
Хөвөгч тавцанг 700 сая долларын өртгөөр барьсан бөгөөд туршилт хийсний дараа 4 дүгээр сард арилжааны зорилгоор ашиглаж эхлэх бололтой.
Х.Сарнай