Австралид нэг дороос 20-иод төрлийн үлэг гүрвэлийн мөр олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2017-03-28 14:40:53

КАНБЕРРА. /BBC/. Балар эртний үлэг гүрвэлийн олон тооны мөр хадгалсан нэгэн газрыг Австралид олж илрүүлжээ. Эндээс олдсон мөрнүүд нь Австрали тивийн баруун хэсгээс олдсон үлэг гүрвэлийн бүхий л олдворын тоотой тэнцүү байна.

Квинслэндийн их сургууль болон Жеймс Күүкийн их сургуулийн судлаачид 11-21 төрөл зүйлийн үлэг гүрвэлийн 150 гаруй мөрийг олж илрүүлсэн байна. Үүнд үлэг гүрвэлийн гол дөрвөн төрөл бүгд багтжээ. 

Австралийн уугуул Гүүларабүүлүү омгийн хүмүүс уг мөрүүдийг анх илрүүлээд, палентологич, доктор Стив Салесбурид мэдэгджээ.

Dampier хойгт хий боловсруулах үйлдвэр байрладаг боловч үлэг гүрвэлийн мөрүүд олдсоноор уг газрыг Үндэсний өв соёлын газрын нэг болгон зарлахад хүргэсэн байна.

Үлэг гүрвэлүүдийн мөрийг явган аялал хийж байгаа хүмүүс харах боломжтой.

Доктор С.Салесбури ярихдаа  "энэ бол үнэхээрийн гайхамшигтай газар бөгөөд онгон зэрлэг байгаль орчинтой Австралийн хувьд “Юрийн галвын цэцэрлэг юм" хэмээн тодорхойлжээ.

Х.Сарнай

 

 

 

Связанные новости