Селфидэх гэж байгаад онгоцны далавчинд цохигдон амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНАСТАНА./KAZINFORM/. Мексик улсын өмнөд нутгийн Чиуауа мужид хоёр бүсгүй селфидэх гэж байгаад амиа алдсан эмгэнэлт явдал болжээ.
Хуулийн сургуулийн оюутан 18 настай Ниция Мендоса, дунд сургуулийн сурагч 17 настай Кларисса Мокечо нар нисэх онгоцны хөөрөх буух зурвасаас холгүй орших адууны жүчээ дотор байж байгаад хажууханд нь зогсч байсан фургон машины орой дээр үсрэн гарч селфиджээ. Зураг авч байхдаа тэд ойртон ирж байсан нисэх онгоцыг анзаараагүй байна. Онгоцны далавчинд цохигдсон хоёр бүсгүй газар дээр нас баржээ.
Өвөрмөц сонин газруудад селфидэх гэж байгаад амиа алдсан эсвэл гэмтэж бэртсэн тохиолдол цөөнгүй удаа гарч байсан билээ.
Тухайлбал, 2016 онд АНУ-ын Флорида муж улсын иргэн нэгэн эмэгтэй Их хавцлын дэргэд зургаа дарах гэж байгаад амиа алдсан тохиолдлыг дурдаж болно. Тэр эмэгтэй хадны ирмэг дээр сууж байгаад зургаа дарж, сүлжээнд оруулчихаад босох гэтэл хөл алдан ангал руу ниссэн байна.
Түүнээс гадна Энэтхэг улсад гурван оюутан селфидэх гэж байгаад галт тэргэнд дайруулан амиа алдсан явдал гарсан байна.
Х.Сарнай